Гурван жил нэгэн дээвэр дор хамтдаа амьдарсан Ганцхан та нарыг гэсэн сэтгэлд будан суудаггүй нь юуных вэ Гэгээн хүслэн бага нас минь цагаахан болоод тэр үү Гунигтай л байна даа ангидаа дахиад шуугилдахгүй гэхээр Урдаас минь инээж л байвал найз мэтээр төсөөлж Учраа мэдэхгүй жаахан охин будантад дэрвэж явсан Эндээс л би найз гэдгийг мэдэрсэн Эрхмийн дээд эрхэм хүн гэдгийг ухаарсан Мартахвий гэж айхдаа та нартайгаа наадан тоглосон Мартахвий гэж айхдаа цаг бүрийг хамтдаа өнгөрөөхийг хүссэн Магад бид нэгнээ мартаж болно, гэхдээ Миний сэтгэлд үүрд энэ л хэвээрээ мөнхөрнө Яг л тэр намрыг хазад байсан чигээр нь Илүү ойртуулж өгсөн өнгөрсөн зуны дурсамжтай нь Мянган жил дарсан дурсамжийн дарс болгоод Магад нэгэн өдөр дундаа тавиад тулгахсан Үргээж зүрхлэмгүй зээрийн янзага шиг Үүрдийн биш зуурдын 18 нас минь Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш Үзэх нүдээ нээхийн зуур 10 төгссөн байсан. Хонхны баяр гэдэг нэрэндээ л баярын өдөр байснаас Хүсээд ч эргэхгүй салгаад одох хагацлын өдөр байсан. Хэдэнтээ улирсны нь анзаараагүй ирэх намрын навч ингээд Арван оны цэцэгстэй өлмий доор минь хагдарлаа ..... А. Мөнхтуяа 2010 он
|
2010-11-10 -