We ♥ 11CD 2010

2010-07-22

Туяагийн минь шүлэг шүү!

 Арван найман хавар сэмрээ нь үгүй сэтгэл минь

Энэ л хавар гунигтай хоцрох нь

Урсах нулимс нь горхи болоод хүсэл мөрөөдлийг минь дөрөөлөөд

Урин хаврын шувуу эргэхэд холоо аваад одох биз

Зулай гишгэж төрсөн ээжийн алаг үрс шиг хөвгүүд минь

Зунаар дэлгэрдэг ягаахан цэцэгсийн анхилам үнэрээр гоёсон охидууд минь

Итгэл сэтгэлийн ариунаас дэлгэрч дэлбээлсэн нөхөрлөл минь

Ирсэн чигээрээ мөнх үлдэг, хэзээд дурсагдсан хэвээрээ

Үзэг дэвтрээр гоёсон гэнэн тансаг нас минь

Үлд дээ ингээд сургуультай минь үлд

Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш

Үүрд хамт байх юм шиг зүггүйтэж явснаа сана даа

Нууцхан харууслын бүлээн нулимсыг сэмхэн арчиж

Нүдэнд буусан гунигийн шүүдрийг инээмсэглэлээр далдалж

Сүүлчийн хавартаа хөл тавья андууд минь баяртай

Сурагч насаа ингээд үдье багш нар минь баяртайa

Ариухан итгэлээр биенээ хайрласан андууддаа би хайртай

Амины үнэтэй хайртай минь учруулсан сургуульдаа би хайртай

Ангиараа нулимстай татуулсан сүүлчийн зурганд хайртай

Анир чимээтэй үлдэх  18дахь хавартаа хайртай

Өдөржин ниссэн шувуу үүрэндээ эргэж ирдэг жамтай юм гэнэлээ

Өсөж өндийсөн сургуулиа үүрд санаж явъя 

Өчигдөрхөн энэ танхимд гүйлдэж байсан ч

Өнөөдөр хаалгыг чинь хаалаа сургууль минь баяртай... 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-10-11 -

Бичсэн: Зочин (зочин)
goe shuleg bna. гоё шүү
. Шууд холбоос

2010-11-10 -

Бичсэн: Bayarchimeg
хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай
. Шууд холбоос

Миний тухай

We ♥ 11CD 2010

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Зоригт ван
. IRMUUN
Бичлэг: 4 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax